БУЯНТ-УХАА ДАХЬ ГААЛИЙН ГАЗАР

ЗОРЧИГЧДЫН АНХААРАЛД:

  • Утасны дугаар: +976-70049557
  • Мэдээлэл авах: Агаарын хөлөгт байрлах МИАТ сэтгүүл, http://www.ais.mn


ЗОРЧИГЧ ТАНЫ МЭДЭХЭД ИЛҮҮДЭХГҮЙ САНАМЖУУД

Монгол улсын гаалийн хилээр нэвтрэх гэдэг нь хилээр орох, гарах, дамжин өнгөрөхийг хэлнэ.

Гаалийн алба:

Зорчигч та хилийн хяналтын байгуулагуудаар үйлчлүүлэхдээ бүгдийг нь “Гаалийн ажилтан” гэж андуу ташаа /өрөөсгөл/ ойлгох тохиолдол их гардаг. Иймд та Гаалийн ажилтан /ялгах тэмдэг, дүрэмт хувцас/-ыг анхаарч үйлчлүүлэх нь зүйтэй.

Хэрэв зорчигч та ачаа тээшиндээ авч яваа бараандаа эргэлзэх эсвэл тодруулах шаардлагатай байгаа бол Гаалийн алба, гаалийн ажилтнаас сайтар лавлаж заавар зөвлөгөө авч байвал аливаа эрсдлээс урьдчилан сэргийлнэ гэдгийг анхаарна уу. Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл Гаалийн албаны  www.customs.gov.mn  цахим хуудас, Лавлах утас 1800-1281,  Буянт-Ухаа дахь гаалийн газрын- 283095 утсанд хандаарай.

Мөн агаарын хөлөгт байрлах МИАТ сэтгүүл, www.ais.mn, www.airport.gov.mn цахим хуудаснаас мэдээлэл авч болно.

Зорчигчийн та авч явах ачаагаа анхаарна уу.Үүнд:

-          Зорчигч та Монгол улсад болон гадаад улсад 6 сараас дээш хугацаагаар сурч, ажиллаж байсан бол хувийн эд хогшил, гэр ахуйн эдлэл тус бүрээс нэгээс дээшгүйг улсын хилээр татваргүй нэвтрүүлэх эрхтэй.

-          Зорчигч таны  бусад хүнд дамжуулахаар авч яваа дайвар ачаа эд зүйл нь таны өөрийн ачаанд бүртгэгддэг тул ямар зүйл авч байгаагаа шалгадаг уу ?

Үүнд хайхрамжгүй хандсанаас болж хар тамхи, мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис, буу зэвсэг, сум , химийн хортой бодис гэх мэт хориглосон , хязгаарласан барааг улсын хилээр нэвтрүүлэх эрсдэлд орж, өөртөө болон бусдад нөхөж баршгүй хохирол учруулахгүй байхыг хүсье.

-          Зорчигч та онцгой албан татвартай бараа болох янжуур тамхийг хувийн хэрэглээндээ 200 ширхэг буюу 1 блокийг хилээр нэвтрүүлэхийг зөвшөөрдөгийг мэдэх үү ? Европын улсуудад энэ төрлийн барааг дээр заасан хэмжээнээс хэтрүүлэн улсын хилээр нэвтрүүлсэн тохиолдолд хуулийн хариуцлага хүлээлгэдэг болно.

Үйлдвэрийн аргаар боловсруулаагүй алт, мөнгө, үнэт металл, үнэт чулуу, эдгээрээр хийсэн бүтээгдэхүүнийг хилээр нэвтрүүлэхийг хязгаарлана.

Зорчигчид хувь хүний гар дээрээс худалдан авсан, албан ёсны сорьц тавигдаагүй үнэт эдлэл /ээмэг, бөгж, бугуйвч,зүүлт гэх мэт/, мөн байгалийн төрц хэлбэрээрээ байгаа цул алт, мөнгө болон бусад металл, үнэт чулууг хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдвал энэ нь эрүүгийн гэмт хэрэгт хамаардгийг анхаарна уу.

Зорчигч та их хэмжээний, мэдэгдэхүйц арилжааны шинж чанартай барааг улсын хилээр нэвтрүүлж байгаа тохиолдолд гаалийн болон бусад татвар, хураамжийг төлөх үүрэгтэй.

Хэрэв та биеэс тусдаа ачаа, тээш , чингэлэгээр явуулсан хувийн ачаа, бараандаа зорчигчийн гаалийн мэдүүлэг/деклараци/-ийг 2 хувь бичиж, гаалийн байцаагчаар баталгаажуулж авна уу.

Энэ нь дараа та бараандаа гаалийн бүрдүүлэлт хийх үндэслэл болдгийг анхаараарай.

Та хилийн чанадад аялахдаа гаальд мэдүүлэх бараатай байвал бараандаа баглаа, боодол хийлгэхээсээ өмнө гаальд шалгуулна уу.

Та бэлэн мөнгөтэй  зорчих бол:

Зорчигч та 15 сая  төгрөгөөс дээш Монгол төгрөг, эсхүл түүнтэй тэнцэх хэмжээний гадаад валют, санхүүгийн хэрэгсэл, цахим мөнгийг Монгол Улсын хилээр бэлнээр нэвтрүүлэх бол энэ тухай Зорчигчийн  гаалийн мэдүүлэг /деклараци/-т бөглөж гаалийн байцаагчийн тамгыг даруулж авна уу. Энэ мэдүүлэг танд бусад улсын хилээр нэвтрэхэд ч тус болно.

Хэрэв та гадаадад улсын хилээр нэвтрэхдээ бэлэн мөнгө, валют авч яваа бол тухайн улсын Гаалийн ажилтанд мэдэгдэж, зорчигчийн  гаалийн мэдүүлэг /деклараци/-ыг бөглөн баталгаажуулж заавал аваарай. Үүнд хайхрамжгүй хандсанаас гадаад улсын хил дээр бэлэн мөнгөө хураалгах тохиолдол их гардаг.

Зорчигчийн эмчилгээнд зориулсан эм тариа:

Зорчигчийн хувийн эмчилгээнд хэрэглэх эмийн тоо, хэмжээг эмнэлгийн байгууллагын магадлагааг үндэслэн хилээр нэвтрэх зөвшөөрөл олгоно. Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй, нэр хаяг нь тодорхой бус, стандартын дагуу савлаагүй эм, эмийн зүйлийг хилээр нэвтрүүлдэггүй.

Онцлог нэрийн бараатай бол:

Аливаа сорьц, дээж, чулуулаг болон байгалийн баялагтай холбоотой болон бусад  судалгаа шинжилгээний материал, зураг зүйн материал  авч явахдаа холбогдох Төрийн захиргааны байгууллагын зөвшөөрөл авахаас гадна  гаалийн мэдүүлгээр бүрдүүлэлт хийсэн байх шаардлагатай.

Зорчигч та өв залгамжлалаар өвлөсөн эд зүйлсийг Монгол Улс болон гадаад улсын гаалийн хилээр нэвтрүүлэхдээ холбогдох бичиг баримтыг бүрдүүлж, зорчигчийн гаалийн мэдүүлэг эсвэл барааны гаалийн мэдүүлгээр Гаальд мэдүүлж баталгаажуулбал танд тустай.

Монгол улс байгалийн баялаг, нэн ховордсон ан амьтан ихтэй тул эдгээрийн дээж, яс, арьсыг авч явахгүй байхыг анхаарна уу.

Зорчигч  та хилээр байнга авч явдаг хувийн хэрэглээний чухал бараа хөгжмийн зэмсэг, видео камер, дуран болон  зөөврийн компьютер зэрэг аялалын  бусад хэрэгсэлээ  зорчигчийн гаалийн мэдүүлэг/деклараци/-д тэмдэглэж, гаалийн байцаагчаар баталгаажуулж болно.



 


Улаанбаатарын цаг: 01/05/2017

Нислэг Чиглэл Хуваарьт Тооцоот Тайлбар
 CA-901   БЭЭЖИН  10:50  10:30  ИРЖ БАЙНА
 OM-224   БЭЭЖИН  12:00  11:41  ИРЖ БАЙНА
 MO-102   ЭРХҮҮ  13:55    
 MR182   ХОВД  14:50    
 OM-302   СӨҮЛ  16:50    
Нислэг Чиглэл Хуваарьт Тооцоот Тайлбар
 MO-101   ЭРХҮҮ  09:55  09:55  НИССЭН
 CA-902   БЭЭЖИН  11:50  11:50  
 MR881   МАНЖУУР  14:10    
 MO-801   ХӨХ ХОТ  14:15  14:15  
 MR141   ЧОЙБАЛСАН  15:45    
  Дэлгэрэнгүй:          
ЗОРЧИГЧДЫН АНХААРАЛД -1: ОЛОН УЛСЫН ИРГЭНИЙ АГААРЫН ТЭЭВРИЙН БАЙГУУЛЛАГААС АГААРЫН ХӨЛГИЙН БҮХЭЭГТ ГАР ТЭЭШИНДЭЭ ШИНГЭН ЗҮЙЛС АВЧ ЯВАХЫГ ХЯЗГААРЛАЖ БАЙГАА УЧРААС ЗОРЧИГЧ ТА ГАР ТЭЭШИНДЭЭ ТУС БҮРИЙН САВЛАГАА НЬ 100 МИЛЛИТРЭЭС ИХГҮЙГЭЭР САВЛАСАН НИЙТ 1 ЛИТР ШИНГЭН ЗҮЙЛСИЙГ АВЧ ЯВЖ БОЛОХ БӨГӨӨД ИЛҮҮ ГАРСАН ТОХИОЛДОЛД ТЭЭШИНДЭЭ ӨГЧ ТЭЭВЭРЛҮҮЛЭХИЙГ ЗӨВЛӨЖ БАЙНА.

Олсон, гээсэн

Нисэх буудал болон агаарын хөлөгт олсон, гээсэн зүйлийг бүртгүүлэх.

Цагдаа

Цагдаагийн хэлтэс
Утас: +976-98220762, 99328102, 91328102, 89428102

Эмнэлэг

Нисэх буудлын эмнэлгийн хэсэг
Утас: +976-11-283033

Нисэх буудлын үйлчилгээ

Ачаа хадгалуулах

Нисэх буудлын 126 тоот өрөөнд хадгалалтанд авна.
Утас: 976-11-283054

Дэлгэрэнгүй

Транзит заал

Олон улсын зорчигч та тав тухтай орчинд түр амран нислэгээ үргэлжүүлнэ үү

Дэлгэрэнгүй

Бизнес танхим

Зорчигч та Хил, Гааль, Аюулгүйн үзлэг, Ачаа тээшний хүргэлт үйлчилгээг нэг дороос авах бүрэн боломжтой.

Дэлгэрэнгүй

Банкний үйлчилгээ

Голомт банк
Утас:+976-11-283205, 285534
Худалдаа хөгжлийн банк
Утас: +976-70049714 Дэлгэрэнгүй

Утасны оператор

Мобиком ХХК
Утас:+976-75759944-3220
Скайтель ХХК
Утас:+976-76112050

Дэлгэрэнгүй

Татваргүй бараа

Хилийн цаана байрлах татваргүй барааны дэлгүүр нь Олон улсын нислэгийн хуваариар ажиллана.

Дэлгэрэнгүй

Улаанбаатар такси

“Улаанбаатар” такси үйлчилгээг бид танд санал болгож байна.
Утас: 1900-1991

Дэлгэрэнгүй

TOM N TOMS

Нисэх буудлын нэгдүгээр давхарт байрлаж байна.
Утас: +976-99117569

Дэлгэрэнгүй

Нисэх буудлын мэдээлэл

1-р давхар

ОУ болон ОН-ын зорчигч угтан авах танхим

Дэлгэрэнгүй

2-р давхар

ОУ болон ОН-ын зорчигч үдэн гаргах танхим

Дэлгэрэнгүй

3-р давхар

ОУ-ын транзит танхим, татваргүй барааны дэлгүүр

Дэлгэрэнгүй

Танилцуулга видео

Хүндэт зочны танхим (VIP)

Тус танхим нь 80-100 зочин нэг дор хүлээн авч үйлчлэх боломжтой бөгөөд зорчигч Хил, Гааль, Аюулгүйн үзлэг, Ачаа тээшний хүргэлт үйлчилгээг нэг дороос авах бүрэн боломжтой.
Захиалга авах утас: +976-70049911
Онлайн захиалга
Орон нутгийн нислэгээр зорчиж буй дипломат зорчигчдод захиалгаар болон энгийн зорчигчдод төлбөртэй үйлчилгээг үзүүлнэ.
Утас: 976-11-70049819, 98220671

Төрийн ёслолын алба болон Төрийн дипломат ёслолын газраас 24 цагийн өмнө ирүүлсэн тусгай захиалгын дагуу үйлчилгээг үзүүлдэг.
Утас: 976-11-283068, 98220672

Транзит танхим байрлах бизнес танхим удахгүй ашиглалтанд орно.