Аюулгүйн үзлэг |
Анхаарах зүйлс |
Хориглох зүйлс |
Зорчигчийн үзлэг
|
Хориглох зүйлс
Зорчигчийн тээшинд авч явахыг хориглосон аюултай бодис ба эд зүйлсийн жагсаалт:
1. Галт, хий, механик болон хүйтэн зэсгийн бүх төрлүүд: бүх төрлийн зэвсэг, цахилгаан бороохой, тэдгээрийг дууриалган хийсэн зүйл; арбалет, усан доогуур ан хийхэд зориулсан буу, сэлэм, илд, жад, кинжал хутга, чичлүүр хутга-ангийн, балиус, десантын, жадан, цоожтой, сэлэмт хутга мөн ахуйн хэрэгцээний хутга.
2. Тэсэрч дэлбэрэх бодис, дэлбэлэх хэрэгсэл болон тэдгээрт багтах зүйлс: хэмжээ, баглаа боодлоос хамаарахгүйгээр ямарч хэмжээний дарь; байлдааны сум (түүний дотор бага калебрийн); хийн сум; ангийн бялт;
Пиротехникийн зүйлд: дохионы болон гэрэлтүүлэгч пуужин, дохионы сум, утаат сум, тэслэгч бялт, бенгалын гал, төмөр замын петард; Тротил, динамит, тол, аммонал зэрэг бусад тэсэрч дэлбэлэгч бодисууд: Бялтан тэслүүр, цахилгаан тэслүүр, цахилгаан асаагуур, тэслэх болон гал дамжуулагч утас (оосор) гэх мэт.
3. Шахмал болон шингэн хий: Ахуйн хэрэгцээнд зориулсан хий (бутан-пропан) болон бусад хий; Нулимс асагаруулах болон мэдрэлийн саа өвчний үйлчилгээнтэй хийгээр дүүргэсэн баллон;
4. Түргэн шатамхай шингэн:
спирт, ацетон, бензин, түргэн шатамхай нефт бүтээгдэхүүний сорьц, метанол, этилцеллозоль, эфир зэрэг бусад түргэн шатамхай шингэнүүд.
5. Түргэн шатамхай хатуу бодис: Өөрөө гал авалцаж болох бодис: кали, металл калци түүний хайлш фосфоритийн калци болон бусад бодис; Цагаан, шар, улаан фосфор болон түргэн шатамхай хатуу бодисын ангилалд хамаарах бусад бүх бодис;
Органик эслүүд: - Каллойдон нитроцеллюлозын 25%-иас бага агуулгатай ус буюу уусмалын хуурай болон нойтон нэвс. - Каллойдон нитроцеллюлозын 25%-иас бага агуулгатай спиртийн шингэн хэсэг, 30%-иас агуулгатай уусгагчтай буюу 20%-иас бага агуулгатай устай нойтон болон хуурай нитроцеллюлоз.
6. Хордуулах бодисууд: Баглаа боодлоос хамаарахгүйгээр хатуу болон шингэн байдалтай бүх төрлийн хүчтэй үйлчлэх хордуулах бодисууд:
бруцин, никотин, стрихнин, тетрагидрофурфурилын спитрт, антифриз, тормозны шингэн, этиленгликоль, мөнгөн ус, цианы хүчлийн бүх давс болон циантай бэлдмэл, циклон, цианплав, хүнцэлийн ангидрид зэрэг бусад бүх төрлийн хүчтэй үйлчлэх хордуулах бодисууд
7. Идэмхий бодис: Органик биш хүчтэй хүчлүүд: Давсны, хүхрийн, азотын зэрэг бүсад бодисууд; Фтор-гидроген (хайламтгай)-ы хүчил болон бусад хүчтэй идэмхий бодисууд.
8. Хөндлөнгийн хууль бус үйлдэл хийхэд ашиглаж болохуйц аюултай бусад бодис ба эд зүйлс.


|