ГАДААДЫН ИРГЭН, ХАРЬЯАТЫН ГАЗРЫН БУЯНТ-УХАА ДАХЬ ГАЗАР

ГАДААДЫН ИРГЭНД ХОРИГЛОХ ЗҮЙЛ

  • Монгол Улсын хууль тогтоомж болон олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөөгөө эдлэхдээ Монгол Улсын эрх ашиг, тус улсын иргэний болон бусад хүний эрх, хууль ёсны ашиг сонирхолд харш үйлдэл хийх
  • Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын болон орон нутгийн хурлын сонгуульд сонгох, сонгогдох, ард нийтийн санал асуулгад оролцох
  • Монгол Улсын нутаг дэвсгэрт улс төрийн үйл ажиллагаа явуулах байгууллага байгуулах, түүнд элсэн орох, хөрөнгө, санхүүгийн дэмжлэг үзүүлэх зэргээр улс төрийн аливаа үйл ажиллагаа явуулах
  • Тус улсын үндэсний эв нэгдлийн эсрэг сурталчилгаа явуулах, үндэсний, зан заншилд хохирол учруулж болох хүмүүнлэг бус шашны урсгал, хүчирхийллийн аливаа хэлбэр, садар самуун, мансууруулах бодисыг сурталчлах, түгээн дэлгэрүүлэх, хэрэглэх
  • Хууль тогтоомж, эрх бүхий байгууллага, албан тушаалтны шийдвэрээр зөвшөөрөлтэй эрхлэхээр заасан үйл ажиллагааг зөвшөөрөлгүй явуулах
  • Монгол Улсын виз, оршин суух, бүртгүүлэх журам зөрчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр хөдөлмөр эрхлэх, шилжин суурьших
  • Хууль тогтоомжид заасан бусад үйл ажиллагаа

Цахим гарцаар нэвтрэх зөвшөөрөл олголтын бүртгэл хийгдэж байна

7

Монгол Улсын хилээр нэвтрэгсдийн бүртгэл хяналтын үйл ажиллагаанд орчин үеийн өндөр хурдтай техник, технологийг нэвтрүүлэн, хувь хүний биометрик мэдээлэл агуулсан мэдээллийн санг ашиглан хилийн шалган нэвтрүүлэх хяналтыг шуурхай болгон сайжруулаад байна.

Хилийн шалган нэвтрүүлэхийн үйл ажиллагаанд цахим гарц /auto gate/ -ын шинэ технологи ашиглаж эхэлснээр зорчигчийг бүртгэх цаг хугацааг хэмнэх, таних чадавхи нэмэгдэж, хилийн шалган нэвтрүүлэх чадавхи нэмэгдсэн талаар бид урьд нь мэдээлсэн билээ.

Дэлгэрүүлбэл, Монгол Улсад орох, гарах эрхийн хүчин төгөлдөр баримт бичиг бүхий Монгол Улсын болон Монгол Улсад оршин суух зөвшөөрөл, олон удаагийн визтэй гадаад улсын иргэнийг бүртгэл хяналтын цахим төхөөрөмж ашиглан нэвтрүүлэх юм.

Цахим гарцаар саадгүй, шуурхай нэвтрэхийн тулд урьдчилсан БҮРТГЭЛ ХИЙЛГЭХ шаардлагатай бөгөөд гадаад паспорт дээрээ НААЛТ буюу цахим гарцаар нэвтрэх зөвшөөрөл олгосон талаарх тэмдэглэгээг хийлгэх юм. Ингэснээр ИРГЭН ТА цахим гарцаар 5-15 секундын хугацаанд шалгагчгүйгээр шуурхай нэвтрэх нөхцөл бүрдэж буй юм. 

Бүртгэл:

Өдөр бүр ажлын цагаар буюу 08.00- 17.00 цагийн хооронд дор дурьдсан газруудад бүртгэл хийгдэж байна.

  1. “Чингис хаан” олон улсын нисэх буудал, Явагчийн танхимын №2 кабин
  2. Дүнжингарав худалдааны төв дэх “Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв”-ийн №26 дугаар цонх 

Бүрдүүлэх материалын жагсаалт:

  1. Анкет /Бүртгэлийн ажилтнаас авах/
  2. Гадаад паспорт /хүчинтэй хугацаа 6 сараас доошгүй байх/

Бүртгэл хийлгэх явцдаа баруун, зүүн гарын долоовор хурууны хээ өгөх болон төхөөрөмжид нүүрний зураг авхуулах юм.

Цахим гарцаар нэвтрэх зөвшөөрлийг зорчигчийн баримт бичиг, визийн хүчинтэй хугацаагаар олгоно.

  

 

ЗӨВӨЛГӨӨ ТУСЛАМЖ

Гадаадын иргэн, харьяалалгүй хүн Монгол Улсын харьяат болох хүсэлтээ хаана гаргах вэ?

Хүсэлт гаргагч нь хаана оршин сууж байгаагаас шалтгаалан тухайн газрынхаа аймаг, нийслэлийн Засаг даргад хүсэлтээ гаргана. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын харьяат болоход шаардагдах бичиг баримтыг бүрдүүлэн хүсэлтийн хамт тухайн газрынхаа аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газарт өгнө гэсэн үг.

Монгол Улсын харьяат болох хүсэлт гаргахад тухайн улсынхаа харьяатаас гарсан байх шаардлагатай юу?

Манай улс хуулираа давхар харьяаллыг хүлээн зөвшөөрдөггүй тул гадаад улсын харьяат нь Монгол Улсын харьяат болохыг хүсвэл тухайн улсынхаа харьяатаас гарсан байхыг шаардана. Хэрэв тухайн гадаад улсын хууль тогтоомжид өөр улсын харьяат болсноор иргэний харьяаллаа алдахаар зохицуулагдсан бол тухайн улсынхаа харьяатаас гарсан байхыг шаардахгүй бөгөөд энэ тухай холбогдох байгууллагын тодорхойлолт авсан байна.

Паспортын хүчинтэй байх хугацаа, хүчин төгөлдөр байх нөхцөл алдагдаагүй тохиолдол Монгол Улсын талаас зохих журмын дагуу шалган нэвтрүүлнэ.

Гадаадын иргэн Монгол Улсад оршин суух болон түүнийг бүртгэх журам”-ын 5.12-д албан болон хувийн хэргээр оршин суугч гадаадын иргэний хүүхэд нь 18 хүртэлх насны хүүхэд байна гэж заасан тул таны хүүхэд Монгол Улсад оршин суухаар бол өөр оршин суух хэлбэрээр зөвшөөрөл авахыг шаардана.

Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 5.1.2-д  “уригч” гэж гадаадын иргэнийг Монгол Улсад оршин суухад шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийн баталгааг гаргаж түүнийг урьсан Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллага болон тус улсад хууль ёсоор 90 хоногоос дээш хугацаагаар оршин суугаа гадаадын иргэнийг  хэлнэ гэж  заасан байдаг тул та хамаатан садан, найз нөхдөө урьж болно.

Та манай байгууллагад визийн хугацаагаа сунгуулах талаар хүсэлт гаргах бөгөөд энэ дагуу визийн байх хугацааг зайлшгүй сунгах шаардлагыг харгалзан сунгах боломжтой. Харин та виз сунгуулахаас өмнөх зургаан сард визийн байх хугацааг сунгуулаагүй байх ёстой. Визийн хугацааг сунгахад 7 хүртэл хоногоор 27.000 төгрөг, 7 хоногоос дээш хугацаагаар  сунгах /хоног тутам/ 3 600 төгрөг байна.

Энэ тохиолдолд өөрийн оршин суух зорилгод нийцсэн визтэй байхыг заавал шаардах тул визийн ангилал солих боломжгүй.



Улаанбаатарын цаг: 25/09/2017

Нислэг Чиглэл Хуваарьт Тооцоот Тайлбар
 KE-867   СӨҮЛ  21:45  22:04  ИРЖ БАЙНА
 KE-9867   СӨҮЛ  22:40  23:11  ИРЖ БАЙНА
 OM-2972   ХОНГКОНГ  23:10    
Нислэг Чиглэл Хуваарьт Тооцоот Тайлбар
 KE-868   СӨҮЛ  23:15    
  Дэлгэрэнгүй:          
ЗОРЧИГЧДЫН АНХААРАЛД -1: ОЛОН УЛСЫН ИРГЭНИЙ АГААРЫН ТЭЭВРИЙН БАЙГУУЛЛАГААС АГААРЫН ХӨЛГИЙН БҮХЭЭГТ ГАР ТЭЭШИНДЭЭ ШИНГЭН ЗҮЙЛС АВЧ ЯВАХЫГ ХЯЗГААРЛАЖ БАЙГАА УЧРААС ЗОРЧИГЧ ТА ГАР ТЭЭШИНДЭЭ ТУС БҮРИЙН САВЛАГАА НЬ 100 МИЛЛИТРЭЭС ИХГҮЙГЭЭР САВЛАСАН НИЙТ 1 ЛИТР ШИНГЭН ЗҮЙЛСИЙГ АВЧ ЯВЖ БОЛОХ БӨГӨӨД ИЛҮҮ ГАРСАН ТОХИОЛДОЛД ТЭЭШИНДЭЭ ӨГЧ ТЭЭВЭРЛҮҮЛЭХИЙГ ЗӨВЛӨЖ БАЙНА.

Олсон, гээсэн

Нисэх буудал болон агаарын хөлөгт олсон, гээсэн зүйлийг бүртгүүлэх.

Цагдаа

Цагдаагийн хэлтэс
Утас: +976-98220762, 99328102, 91328102, 89428102

Эмнэлэг

Нисэх буудлын эмнэлгийн хэсэг
Утас: +976-11-283033

Нисэх буудлын үйлчилгээ

Ачаа хадгалуулах

Нисэх буудлын 126 тоот өрөөнд хадгалалтанд авна.
Утас: 976-11-283054

Дэлгэрэнгүй

Транзит заал

Олон улсын зорчигч та тав тухтай орчинд түр амран нислэгээ үргэлжүүлнэ үү

Дэлгэрэнгүй

Бизнес танхим

Зорчигч та Хил, Гааль, Аюулгүйн үзлэг, Ачаа тээшний хүргэлт үйлчилгээг нэг дороос авах бүрэн боломжтой.

Дэлгэрэнгүй

Банкний үйлчилгээ

Голомт банк
Утас:+976-11-283205, 285534
Худалдаа хөгжлийн банк
Утас: +976-70049714 Дэлгэрэнгүй

Утасны оператор

Мобиком ХХК
Утас:+976-75759944-3220
Скайтель ХХК
Утас:+976-76112050

Дэлгэрэнгүй

Татваргүй бараа

Хилийн цаана байрлах татваргүй барааны дэлгүүр нь Олон улсын нислэгийн хуваариар ажиллана.

Дэлгэрэнгүй

Улаанбаатар такси

“Улаанбаатар” такси үйлчилгээг бид танд санал болгож байна.
Утас: 1900-1991

Дэлгэрэнгүй

TOM N TOMS

Нисэх буудлын нэгдүгээр давхарт байрлаж байна.
Утас: +976-99117569

Дэлгэрэнгүй

Нисэх буудлын мэдээлэл

1-р давхар

ОУ болон ОН-ын зорчигч угтан авах танхим

Дэлгэрэнгүй

2-р давхар

ОУ болон ОН-ын зорчигч үдэн гаргах танхим

Дэлгэрэнгүй

3-р давхар

ОУ-ын транзит танхим, татваргүй барааны дэлгүүр

Дэлгэрэнгүй

Танилцуулга видео

Хүндэт зочны танхим (VIP)

Тус танхим нь 80-100 зочин нэг дор хүлээн авч үйлчлэх боломжтой бөгөөд зорчигч Хил, Гааль, Аюулгүйн үзлэг, Ачаа тээшний хүргэлт үйлчилгээг нэг дороос авах бүрэн боломжтой.
Захиалга авах утас: +976-70049911
Онлайн захиалга
Орон нутгийн нислэгээр зорчиж буй дипломат зорчигчдод захиалгаар болон энгийн зорчигчдод төлбөртэй үйлчилгээг үзүүлнэ.
Утас: 976-11-70049819, 98220671

Төрийн ёслолын алба болон Төрийн дипломат ёслолын газраас 24 цагийн өмнө ирүүлсэн тусгай захиалгын дагуу үйлчилгээг үзүүлдэг.
Утас: 976-11-283068, 98220672

Транзит танхим байрлах бизнес танхим удахгүй ашиглалтанд орно.