ТАНИЛЦУУЛГА

УРИА

      "Шинэ нисэх буудалд шинэлэг сэтгэлгээтэйгээр"

АЛСЫН ХАРАА

      "Дэлхийн жишигт хүрсэн үйлчилгээтэй шилдэг нисэх буудлыг бид хамтдаа бүтээнэ."

ЭРХЭМ ЗОРИЛГО

       "Нисэх буудлын үйл ажиллагааг аюулгүй, шуурхай, соёлтой,
        үр ашигтай зохион байгуулж, үйлчлүүлэгчдийн эрэлт, хэрэгцээнд
        нийцсэн цогц үйлчилгээг бүрдүүлсэн үндэсний шилдэг байгууллага болно.

ҮНЭТ ЗҮЙЛС

       » Аюулгүй ажиллагаа /Safety/
       » Аюулгүй байдал /Security/
       » Тогтвортой хөгжил /Sustainability/
       » Үйлчилгээний төгөлдөршил /Service Excellence/
       » Чадварлаг ажилтан /Skilled personnel/
       » Стандартчилагдсан үйл ажиллагаа /Standardized/

 ТҮҮХЭН ЗАМНАЛ

          1957 оны 2-р сарын 19-ний өдөр Цэрэг ба Нийгмийг Аюулаас Хамгаалах Хэргийг Эрхлэх Яамны сайдын 107 тоот тушаалаар Улаанбаатар хотын Буянт-Ухаа нисэх онгоцны төв буудал анх байгуулагджээ.

1958 онд Ил-14 онгоцоор Улаанбаатараас Эрхүү, Бээжингийн чиглэлд олон улсын нислэг хийдэг болсноор “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудал болсон.

1994-1997 онд Азийн хөгжлийн банкны зээлийн хөрөнгөөр өргөтгөл хийгдсэнээр тус Олон улсын нисэх буудал нь ИКАО-ийн кодын тодорхойлолтын дагуу хүнд даацын агаарын хөлгүүдэд үйлчлэх хүчин чадалтай 4D категорийн аэродром, нисэх буудлын болон газрын үйлчилгээний хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон орчин үеийн нисэх буудал болон өргөжсөн юм.

1998 оны 01-р сарын 30-ний өдрийн Иргэний Агаарын Тээврийн Удирдах Газрын даргын 40 тоот тушаалаар Олон улсын нисэх буудал болон зохион байгуулагдсан.

 2005 оны 12-р сарын 21-ний өдөр Монгол улсын Засгийн газрын 255 дугаар тогтоолоор Чингис хаан Олон Улсын нисэх  буудал болгон өөрчилсөн.

      Иргэний Нисэхийн Ерөнхий Газрын харъяа Буянт-Ухаа дахь Чингис хаан Олон улсын нисэх буудал нь цагт 1000 хүнд үйлчлэх хүчин чадалтай олон улсын стандарт, шаардлагад нийцсэн, 24 цагийн үйл ажиллагаатай, зорчигч үйлчилгээний цогцолбор юм.

ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЧИГЛЭЛ

       Чингис хаан Олон улсын нисэх буудал нь Иргэний Нисэхийн Дүрэм-139, 140-ийн дагуу аэродром, аюулгүй байдлын үйлчилгээ явуулахаар гэрчилгээжсэн бөгөөд дараах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг.  

- Нисэхийн аюулгүй байдал, харуул, хамгаалалт:
     Нисэх буудлын барилга, түүний орчин, нислэгт гарч буй агаарын хөлгийг хөндлөнгийн хууль бус халдлагаас хамгаалах, тэдгээрийн аюулгүй байдлыг хангах зорилгоор агаарын хөлгийн багийн гишүүд, зорчигчид болон хориотой, хамгаалагдсан бүсэд нэвтэрч байгаа хүмүүсийн бие, гар тээш, ачаа, тээврийн хэрэгсэлд аюулгүй байдлын үзлэг хийж ажилладаг.

 

- Инженер техник:
     Нисэх буудлын үйл ажиллагаанд ашиглагдаж буй техник тоног төхөөрөмжүүдийн хэвийн ажиллагааг 24 цагаар найдвартай ханган ажилладаг.

 

- Аэродром ашиглалт:
     Нисэх буудлуудын аэродром ашиглалтын бэлэн байдал, нислэгийн аюулгүй ажиллагааг хангаж, аэродромын элементүүдэд засвар, арчлалтын үйлчилгээг хийж гүйцэтгэдэг.

 

-Авран туслах, гал унтраах:
     Нисэх буудал дээр болон нисэх буудлаас 8 км-ын орчинд болсон агаарын хөлгийн осол сүйрэл, галын аюулаас хүний амь насыг аврах, нислэгийн аюулгүй ажиллагааг хангах үйл ажиллагааг явуулдаг.

 

-Ачаа шуудан:
     Агаарын хөлгөөр тээвэрлэгдэх бүх төрлийн ачаа, шууданг нислэгийн аюулгүй ажиллагааг найдвартай ханган, тээвэрлэлтэнд бэлтгэх, хүлээн авах, хадгалах, тэдгээрийг иргэд, байгууллагуудад тараах үйлчилгээг үзүүлдэг.

 

-Зорчигч, үйлчилгээ:
     Нисэх буудлын зорчигч үйлчилгээний хэвийн үйл ажиллагааг ханган, байгууллагын өнгө үзэмж, тав тухтай орчинг бүрдүүлж, зорчигчдод хөнгөн шуурхай соёлч боловсон үйлчилгээг үзүүлдэг.

 

-Ресторан:
     Буянт-Ухаа ресторан нь зорчигч, үйлчлүүлэгч нарт Хоолны газрын ангилал, зэрэглэл, үндсэн шаардлага MNS-4946:2005 стандартыг хангасан халуун хоол, хүнс, бэлэн бүтээгдэхүүнээр үйлчилдэг.

 


Улаанбаатарын цаг: 24/05/2017

Нислэг Чиглэл Хуваарьт Тооцоот Тайлбар
Нислэг Чиглэл Хуваарьт Тооцоот Тайлбар
  Дэлгэрэнгүй:          
ЗОРЧИГЧДЫН АНХААРАЛД -1: ОЛОН УЛСЫН ИРГЭНИЙ АГААРЫН ТЭЭВРИЙН БАЙГУУЛЛАГААС АГААРЫН ХӨЛГИЙН БҮХЭЭГТ ГАР ТЭЭШИНДЭЭ ШИНГЭН ЗҮЙЛС АВЧ ЯВАХЫГ ХЯЗГААРЛАЖ БАЙГАА УЧРААС ЗОРЧИГЧ ТА ГАР ТЭЭШИНДЭЭ ТУС БҮРИЙН САВЛАГАА НЬ 100 МИЛЛИТРЭЭС ИХГҮЙГЭЭР САВЛАСАН НИЙТ 1 ЛИТР ШИНГЭН ЗҮЙЛСИЙГ АВЧ ЯВЖ БОЛОХ БӨГӨӨД ИЛҮҮ ГАРСАН ТОХИОЛДОЛД ТЭЭШИНДЭЭ ӨГЧ ТЭЭВЭРЛҮҮЛЭХИЙГ ЗӨВЛӨЖ БАЙНА.

Олсон, гээсэн

Нисэх буудал болон агаарын хөлөгт олсон, гээсэн зүйлийг бүртгүүлэх.

Цагдаа

Цагдаагийн хэлтэс
Утас: +976-98220762, 99328102, 91328102, 89428102

Эмнэлэг

Нисэх буудлын эмнэлгийн хэсэг
Утас: +976-11-283033

Нисэх буудлын үйлчилгээ

Ачаа хадгалуулах

Нисэх буудлын 126 тоот өрөөнд хадгалалтанд авна.
Утас: 976-11-283054

Дэлгэрэнгүй

Транзит заал

Олон улсын зорчигч та тав тухтай орчинд түр амран нислэгээ үргэлжүүлнэ үү

Дэлгэрэнгүй

Бизнес танхим

Зорчигч та Хил, Гааль, Аюулгүйн үзлэг, Ачаа тээшний хүргэлт үйлчилгээг нэг дороос авах бүрэн боломжтой.

Дэлгэрэнгүй

Банкний үйлчилгээ

Голомт банк
Утас:+976-11-283205, 285534
Худалдаа хөгжлийн банк
Утас: +976-70049714 Дэлгэрэнгүй

Утасны оператор

Мобиком ХХК
Утас:+976-75759944-3220
Скайтель ХХК
Утас:+976-76112050

Дэлгэрэнгүй

Татваргүй бараа

Хилийн цаана байрлах татваргүй барааны дэлгүүр нь Олон улсын нислэгийн хуваариар ажиллана.

Дэлгэрэнгүй

Улаанбаатар такси

“Улаанбаатар” такси үйлчилгээг бид танд санал болгож байна.
Утас: 1900-1991

Дэлгэрэнгүй

TOM N TOMS

Нисэх буудлын нэгдүгээр давхарт байрлаж байна.
Утас: +976-99117569

Дэлгэрэнгүй

Нисэх буудлын мэдээлэл

1-р давхар

ОУ болон ОН-ын зорчигч угтан авах танхим

Дэлгэрэнгүй

2-р давхар

ОУ болон ОН-ын зорчигч үдэн гаргах танхим

Дэлгэрэнгүй

3-р давхар

ОУ-ын транзит танхим, татваргүй барааны дэлгүүр

Дэлгэрэнгүй

Танилцуулга видео

Хүндэт зочны танхим (VIP)

Тус танхим нь 80-100 зочин нэг дор хүлээн авч үйлчлэх боломжтой бөгөөд зорчигч Хил, Гааль, Аюулгүйн үзлэг, Ачаа тээшний хүргэлт үйлчилгээг нэг дороос авах бүрэн боломжтой.
Захиалга авах утас: +976-70049911
Онлайн захиалга
Орон нутгийн нислэгээр зорчиж буй дипломат зорчигчдод захиалгаар болон энгийн зорчигчдод төлбөртэй үйлчилгээг үзүүлнэ.
Утас: 976-11-70049819, 98220671

Төрийн ёслолын алба болон Төрийн дипломат ёслолын газраас 24 цагийн өмнө ирүүлсэн тусгай захиалгын дагуу үйлчилгээг үзүүлдэг.
Утас: 976-11-283068, 98220672

Транзит танхим байрлах бизнес танхим удахгүй ашиглалтанд орно.